НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ 13.00 цагаас болно. Тохирлыг и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 

Иргэд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог хэмээн татварын ерөнхий газраас мэдээллээ.