Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр/2026.05.19/ үргэлжилнэ.
Хуралдаанаар дараах асуудлууудыг хэлэлцэнэ.Үүнд:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
- Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл/Засгийн газар 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
ВИДЕО: