Д.Трамп Персийн булангийн орнуудын хүсэлтээр Иранд хийх довтолгоогоо хойшлуулжээ

Д.Трамп Персийн булангийн орнуудын хүсэлтээр Иранд хийх довтолгоогоо хойшлуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Персийн булангийн орнуудын хүсэлтээр Иранд хийхээр төлөвлөж байсан шинэ цэргийн ажиллагааг түр хойшлуулснаа мэдэгджээ. 

Тэрээр өөрийн Truth Social цахим хуудастаа “ноцтой хэлэлцээ өрнөж байгаа учраас” мягмар гарагт хийхээр төлөвлөсөн довтолгоог цуцалсан хэмээн бичсэн байна. Мөн Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын удирдагчид түүнээс үүнийг хийхийг хүссэн гэжээ. Д.Трамп “АНУ-д маш хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлэлцээр байгуулах боломж бий” хэмээгээд, “ИРАН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ” гэж онцлон мэдэгдсэн байна.

Гэхдээ хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол АНУ “Иранд бүрэн хэмжээний, өргөн цар хүрээтэй довтолгоо хийхэд бэлэн” гэдгийг ч анхааруулжээ. Үүний хариуд Ираны цэргийн дээд командлал АНУ-ыг “стратегийн алдаа, буруу тооцоолол дахин гаргахгүй байх”-ыг сануулсан байна. 

Эх сурвалж: BBC