СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэвэр, бохирын шугам тавьж байсан гурван иргэн шороонд дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэвэр, бохирын шугам тавьж байсан гурван иргэн шороонд дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Цэвэр, бохирын шугам тавьж байсан гурван иргэн шороонд дарагдаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг Говь-Алтай аймагт гарчээ. 

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр /2026.05.18/ Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд цэвэр, бохирын шугам тавьж байсан 36-50 насны гурван эрэгтэй шугамын шороо тэгшилж байх үед шороо нурж, улмаар шороонд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг өдгөө Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.

Иймд урин дулааны улирал эхэлж, газар шорооны зэрэг бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ үед хөдөлмөр аюулгүй байдлыг сахиж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж энэхүү мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө