Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Улс төрийн хүрээнд дараагийн хотын даргын нэр анхаарал татсан хэвээр байна.
Тэгвэл өнөөдөр /2026.05.19/ Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 15:00 цагт хуралдаж, МАН-ын хорооны хурлаа товлоно. Энэ талаар Хотын дарга асан Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж зөвшилцөнө.