Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газараас мэдээлснээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Дунд цухлаг” гэдэг газарт ойн гал түймэр гарчээ. Тус дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан байна.

Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 308 км, сумын төвөөс зүүн зүгт 210 км-ийн зайд байрлаж байгаа аж. Ойн гал түймрийг унтраахаар Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар-ын Налайх дүүрэг дэх 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч дөрвөн бүлэгт хуваагдан ажиллаж байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө