Аюуш бурханы буулттай, шинийн гуравны Балжиннямтай өдөр өнөөдөр тохиож байна

Аюуш бурханы буулттай, шинийн гуравны Балжиннямтай өдөр өнөөдөр тохиож байна

Аргын тооллын 5 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын шинийн гурван, хэрцгий охин одтой, харагчин могой өдөр.

Билгийн тооллын шинийн 3-ны өдөр нь Бурхан багшийн Аюуш бурханы буулттай, "тамын хаалга хаалттай" гэгддэг билэгт сайн өдөр юм. Энэ өдөр буян хурааж, ном хурж, шинэ ажил эхлэх, ашиг хонжоо олох зэрэг сайн үйлийг хийхэд нэн өлзийтэй хэмээн Монгол зурхайд үздэг.

Өдрийн наран 5.09 цагт ургаж, 20.28 цагт шингэнэ. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө