Орон сууцны түрээсийн үнэ 2026 он гарснаас хойш бүх сегментэд буурч байна

Орон сууцны түрээсийн үнэ 2026 он гарснаас хойш бүх сегментэд буурч байна

Улаанбаатар хотод орон сууцны түрээсийн үнэ дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар өмнөх сараас бүх сегмент дээр үл ялиг буурсан дүнтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Тэр дундаа гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс хамгийн их дүнгээр буюу 230 орчим мянган төгрөгөөр буурчээ. Мөн хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс 0.06 саяар буурсан байна.

Үндэсний статистикийн хороо орон сууцны түрээсийн дундаж үнийг тооцохдоо Улаанбаатар хотын зургаан дүүргийн 18 байршлаар дата нэгтгэж дундаж үнийг гаргаж буй. Байршлаар харвал Сүхбаатарын талбай, 220 мянгат, Зайсан цогцолбор, “River Garden” хотхон орчимд орон сууцны түрээсийн үнэ хамгийн өндөр байна. 

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө