Т.Мөнхдалай “Улаанбаатар метро”, “Улаанбаатар Трамвай” төслийг хамт удирдахаар болжээ

Т.Мөнхдалай “Улаанбаатар метро”, “Улаанбаатар Трамвай” төслийг хамт удирдахаар болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордонд болж байна. Энэ үеэр нийслэлийн бүтэц орон тооны зарим томилгоог хотын дарга танилцуулсан байна.

Тодруулбал, нийслэлийн авто зам, нийтийн тээврийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар Б.Ану-Үжинийг томилохоор болжээ. Тэрбээр өмнө нь “Улаанбаатар Трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Харин шинэ албан тушаалтай давхар ажиллах боломжгүй тул “Улаанбаатар Трамвай” төслийн удирдлагыг Т.Мөнхдалай хариуцахаар болжээ. Ингэснээр Т.Мөнхдалай нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон дэд бүтцийн төслүүд болох “Улаанбаатар метро” болон “Улаанбаатар Трамвай” төслүүдийг зэрэг удирдана гэсэн үг юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө