Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Алба хаагчид хоёр иргэний аюулгүй байдлыг ханган, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гал түймрийн шалтгааны 73 хувийг ил галаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Иймд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллыноршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.