“Тэд буцаж ирэх эсэх нь надад хамаагүй” гэж Д.Трамп мэдэгджээ

“Тэд буцаж ирэх эсэх нь надад хамаагүй” гэж Д.Трамп мэдэгджээ

Вашингтон хотын ойролцоох "Joint Base Andrews" бааз дээр Флоридагаас буцаж ирснийхээ дараа сэтгүүлчдэд хандан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран хэлэлцээнд эргэн оролцохгүй байсан ч өөрт нь “асуудалгүй” гэж мэдэгджээ.

Тодруулбал,  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "тэд буцаж ирэх эсэх нь надад хамаагүй. Хэрвээ ирэхгүй бол ч надад зүгээр” гэж хэлсэн байна. Энэ нь АНУ, Ираны хооронд Пакистанд болсон энхийн хэлэлцээ тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсний дараах мэдэгдэл аж. Мөн тэрээр АНУ, Ираны хоорондын гал зогсоох тохиролцоо "сайн хэрэгжиж байна" гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC