УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10:00 цагаас хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10:00 цагаас хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл цаг үеийн асуудлаар хуралддаг.

Тэгвэл хуваарийн дагуу 10.00 цагаас хуралдахаар товлосон байна. АН-ын бүлгийн тухайд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг хэлэлцэж магадгүй юм. Учир нь өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн санал хураалтаас нэг хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлага авсан шалтгаанаа намын ҮБХ-ны хуралтай холбон тайлбарласан юм. Харин МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна.