Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 129 дүгээр сургууль орчмын автозам нөхцөл байдал нэлээдгүй хүндрэлтэй. Өвлийн улиралд аваар осол ихээр гарах, жолооч нар автомашинаа эвдэж, түгжрэх зэрэг хүндхэн нөхцөл байдалтай олон жил болсон. Тэгвэл тухайн автозамыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засаж, шинэчлэхээр болсон байна. Уг асуудлыг бид сурвалжиллаа.
ВИДЕО:
Тухайн хэсгийн автозамыг 2019 онд засаж, шинэчилсэн бөгөөд огцом өгсүүр хэсэгт сайжруулсан зам тавиад үлдээсэн байна. Харин энэ нь олон жилийн турш автомашины хөдөлгөөнд элдэгдэж, улмаар автомашин явахад хүндрэлтэй болсон аж. Тиймээс тухайн замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дагуу налуу байдлаар засаж, шинэчлэх ажил эхэлжээ. Тухайн зам тавих хэсэгт гэр хорооллын айлууд байсан бөгөөд замын траст орсон айл өрхүүдийн газрыг чөлөөлөх асуудлаас болж автозамын ажил оройтож эхэлжээ.
Хэдийгээр ийнхүү замын ажил оройтож эхэлсэн ч төлөвлөсөн хугацаанаас өмнө замын ажлыг дуусгахаар шуурхай ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна.