СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр угаарын хийн хордлогоор 81 иргэн эмнэлгийн тусламж авч, гурван хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр угаарын хийн хордлогоор 81 иргэн эмнэлгийн тусламж авч, гурван хүн нас баржээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын өдөр тутмын тоон мэдээг гаргажээ. Өнөөдөр /2025.09.23/ угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 81 тохиолдол НЭМҮТ-д бүртгэгдсэн байна.

Улмаар гурван хүн амь насаа алджээ. Хордлого бүртгэгдсэн газрыг байршлаар нь авч үзвэл, СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-ийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. Иймд иргэдийг бороотой өдрүүдэд яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг албанийнхан анхааруулж байна.