А.Цолмон: Газрын ховор элемент гэдэг нь цацраг идэвхт ашигт малтмал биш гэдгийг ойлгох хэрэгтэй

А.Цолмон: Газрын ховор элемент гэдэг нь цацраг идэвхт ашигт малтмал биш гэдгийг ойлгох хэрэгтэй

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр “Халзан бүрэгтэй” төслийн гүйцэтгэх захирал А.Цолмонгийн байр суурийг сонслоо.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хайгуул судалгааны ажил хийж байгаа. Ашиглалтын үйл ажиллагаа цаашлаад экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн байхгүй гэсэн үг. Энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай ярихад эрт байна гэсэн үг шүү дээ. Судалгаа шинжилгээний ажлыг олон улсын стандарт, Монгол улсын хуульд заасны дагуу хийж байгаа. Газрын ховрын элемент гэдэг бол өмнө нь олборлож байгаагүй ашигт малтмал. Иймд иргэдэд их сонин байх шиг байгаа юм. Мэдээлэл хүргэх тайлбарлахад их хүндрэлтэй байдаг. Ховд аймгийн бүх сумдаар явж танилцуулга хийсэн. Өнөөдрийн сонсголоор ард иргэдэд ойлголт өгч, танилцуулж байгаад талархаж байна. Газрын ховор элемент бол эдийн засагт хэрэгтэй гэдэгт бүх талын төлөөлөл санал нэгдэж байна. Гагцхүү байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөлд санаа чилээж байх шиг байна. Өмнө нь БНХАУ-аас газрын ховор элемент хамааралтай байсан бол өдгөө дэлхийн олон улс зах зээлд нийлүүлдэг болж байгаа. Бид энэ зах зээлд байр сууриа хамгаалах хэрэгтэй. ОХУ зэрэг нөөцтэй улс олон бий. Харин бид түрүүлж хөдлөх хэрэгтэй байгаа юм. Бид хайгуулын ажлаа гэхэд хоёр жил ухарчхаад байна. Газрын ховор элементийн үнэ 2050 он хүртэл тасралтгүй өсөх хандлагатай байгаа. Яг одоогийн байдлаар буюу эхний ТЭЗҮ-ээр 1,5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын тооцоолол гарсан. Манай улс газрын ховор элементэд бол анхаарч, бодлогоор дэмжиж байгаа. Газрын ховор элемент гэдэг нь цацраг идэвхт ашигт малтмал биш. Мөн байгальд байхдаа л бага зэргийн байгалийн цацраг ялгаруулж байдаг онцлогтой. Байгалийн цацраг бол хаа сайгүй л байгаа шүү дээ. Барилга байгууламж дотор ч бий. Геологийн өөрийн тогтоц нь тийм юм. Энийг л ард иргэдэд ойлгуулах гэж хичээж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: