Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар хоёр настай хүү алга болсон. Тэр цагаас хойш албаныхан болон холбогдох байгууллагууд, нутгийн иргэд, сайн дурынхан түүнийг долоо дахь өдрөө эрэн хайж байна.
Тэгвэл хүүгийн авга ах Ч.Батсайхан “Миний хувьд хүүг алга болсны маргааш өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Монголын ард түмэн маань их сэтгэл чилээж, олноороо оролцож байна. Энэ бүс нутагт чоно их байдаг юм байна. Энэ олон яваад байхад чоно байсаар л байна. Хүү алга болсон газраас 10 км зайд хүүхдийн шинэвтэр /20 см орчим/ мөр олдсон. Ойр хавьд нь айл байхгүй газар. Тэр мөрийг уржигдар /2025.09.21/ олсон. Өнөөдөр тэр мөрийг хөөнө. Бидний хувьд итгэл найдвар тасраагүй. Ар гэрийнхэн хүнд байна. Бөө, лам нар их ирсэн. Мөнгө нэхэж буй бөө нар ч байна” гэх ярилцлагыг Цахиур.мн сайтад өгчээ.