Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Морогийн ар'' гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.09.22/ 15:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллажээ.