ВИДЕО: Хоёр ачааны автомашины дунд суудлын автомашин хавчуулагдсан ослын улмаас нэг иргэн амиа алджээ

ВИДЕО: Хоёр ачааны автомашины дунд суудлын автомашин хавчуулагдсан ослын улмаас нэг иргэн амиа алджээ

Налайх дүүргийн 11 хороо Хонхорт зам тээврийн ноцтой осол 2025.09.19-нд 21:50 цагийн үед гарсан билээ. Элс ачсан том оврын автомашин бага оврын машинтай мөргөлдөж, ноцтой осол гаргасан байна.

Ослын улмаас нэг иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлж чадсан байна. Харин бага оврын машины жолооч амиа алджээ. Уг ослын улмаас Улаанбаатар орох замын хөдөлгөөнийг дөрвөн цаг орчим хаасан байна. Иймд иргэдийг оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлын дүрмийг бүрэн баримталж байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

ВИДЕО: