Өнгөрсөн шөнө буюу 2025.09.21-22 шилжих шөнө баруун аймгийн нутгаар бороо, нойтон цас оржээ. Үүнээс Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас орсон байна.
Өнөөдөр /2025.09.22/ Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж буй.