Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа иргэд төөрөх тохиолдол гарчээ

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа иргэд төөрөх тохиолдол гарчээ

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2025.09.21/ өглөө дахин эхлүүллээ.

Эрлийн ажлын талаар Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж "Эрлийн ажиллагаа үр дүн муутай байна. Үзэх газруудаа бүгдийг нь үзсэн. Хэрэв байсан бол олдохоор шалгалтуудыг бид хийсэн. Өнөөдөр урд уулын энгэрийг битүү самнана. Өчигдрийнх шиг цуваанд орж, хагас өдрийн ажиллагаа хийнэ. Дараагаар дахин газраар нэгжлэг хийснээр ойр хавийн 14-15 км газрыг бүтэн самнасан болно. Эрлийн ажиллагаанд явж байгаа хүмүүс бие биетэйгээ ойр явах хэрэгтэй. Өчигдөр /2025.09.20/ дөрвөн хүн алга болсон. Энд ажиллаж байгаа төрийн тусгай албаны хүмүүст дахин ажил гарч ирээд байгаа юм. Хууч өвчтэй, хэт өндөр настай хүмүүс үлдээрэй" гэдгийг санууллаа. 




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө