Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт бага насны хүүхэд сураггүй болсон гэх мэдээллийн дагуу орон нутагт эрэн хайх ажиллагааг явуулсаар байна.
Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр хурандаа С.Ариунболд захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн томилгоот бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэд эрэн хайх ажиллагааг явуулахын сацуу самналтыг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүний халуун хоол ундыг хээрийн нөхцөлд хийж гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бүрэлдэхүүнээс гадна Зэвсэгт хүчний 321 дүгээр салбарынхан эрэн хайх ажиллагааг мөн гүйцэтгэж байгаа юм.