Я.Учрал:"T-Ara" хамтлаг зургаан дуу дуулсан асуудалд зохион байгуулагч "Mon entertaiment" албан ёсоор тайлбар хийхийг хүсэж байна

Я.Учрал:"T-Ara" хамтлаг зургаан дуу дуулсан асуудалд зохион байгуулагч "Mon entertaiment" албан ёсоор тайлбар хийхийг хүсэж байна

“Т-Ара” хамтлагийн тоглолтод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн санал сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна. Үүнтэй холбоотойгоор таван дуу дуулаад орсон талаар маркетингийн багаас тайлбар хийлээ.

Тус тоглолтын маркетингийн багийн Я.Учрал "Сурталчилгаа хийлгэж байгаа баг хамт олондоо зохион байгуулагч компаниас худал мэдээлэл өгсөн үү. Эсвэл гэнэтийн асуудал хамтлагийн зүгээс гарав уу. Манай хамт олон маркетингийн ажил хийснээрээ ихээхэн хүндрэлтэй тулгарч байна. Хэрэв дээрээс зориудаар бидэнд худал мэдээлэл өгч, бидний нэр нүүрээр ташаа мэдээлэл түгээлгэсэн бол энэ нь бидэнд ч хариуцлага нэхэх асуудал болж байна. Тиймээс бид зохион байгуулагч талаас албан ёсоор тайлбар, хариуцлага нэхэж байна" гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

7 цагийн өмнө