УИХ-аас Ховд аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран тус аймагт зохион байгуулсан “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор УИХ-ын дарга С.Бямбацогт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нутагтаа очсон.
ВИДЕО:
Энэ нь түүний УИХ-ын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт байсан бөгөөд онгоцноос буухад ээж нь түүнийг тосон авч буй мөч дүрс бичлэгт үлджээ.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд Ховд аймгаас УИХ-д завсаргүй таван удаа сонгогдож, энэ хугацаандаа дөрвөн удаа сайд хийсэн туршлагатай улс төрч юм. Ингэхдээ тэр улс төрийн бодлого тодорхойлох гол салбарууд болох Батлан хамгаалах, Зам тээвэр, Хууль зүй, Засгийн хэрэг эрхлэхийн сайдаар ажиллаж байсан. Харин түүний ээж Б.Сайнбаяр бол олон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, Ховд аймгийн төр, захиргааны байгууллагад олон жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан "Үйлчилгээний гавьяат ажилтан" хүн билээ..