ФОТО: "Автомашингүй өдөр" арга хэмжээ цаг агаарын улмаас таван цаг үргэлжлээд, цуцлагдлаа

ФОТО: "Автомашингүй өдөр" арга хэмжээ цаг агаарын улмаас таван цаг үргэлжлээд, цуцлагдлаа

Өнөөдөр /2025.09.13/ 07.00-18.00 цагийн хугацаанд Улаанбаатар хотын ихэнх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, "Автомашингүй өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр Нийслэлийн удирдлагууд шийдвэрлээд байсан.  

Харин Ус цаг уур, орчны шинжилгээний газраас, өнөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээг цуцалж 12.00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр болсон юм. Тэгвэл өглөө 07.00 цагт эхэлсэн "Автомашингүй өдөр" арга хэмжээ хэдхэн цаг үргэлжлээд цуцлагдлаа. Улаанбаатар хотод өнөөдөр дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж, зөвхөн сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө