Энэ жилийн автомашингүй өдөр маргааш /2025.09.13/ бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулж буй. Энэ хүрээнд дараах томоохон зах, худалдааны төүүдийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлсэн тул ажиллахгүй.
Үүнд:
- Бөмбөгөр
- Бөмбөгөр - 2
- Содон
- Юмт
- Нарантуул худалдааны төв
- Алтжин бөмбөгөр
- Дүнжингарав худалдааны төв
- Өгөөмөр зах
- Сандэй плаза худалдааны төв
- Шөнийн зах
- Баянзүрх худалдааны төв
- Баянзүрх - 2 худалдааны төв
- 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүд
- Барс 1,2 худалдааны төв
- Хархорин зах
- Шинэ сандэй
- Ханталст
- Да хүрээ зах
- Цайз зах
- Цолмонбадрах
- Доной модны зах
- Нарлаг дэнж
- Нарантуул - 2
Автомашингүй өдрөөр Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтын зөвлөгөө өгнө. Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна.
Энэ хүрээнд дараах гудамж, замуудыг хаана. Үүнд:
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг есдүгээр сарын 13-ны Бямба гарагт 7:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.