Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан болохыг ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр /2025.09.11/ хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийг өнөөдрийн /2025.09.12/ 07:10 цагт унтраажээ. Мөн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.12/ 06:20 цагт бүрэн унтраасан болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
