Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулна.

Агуулахад тавигдах шаардлага:

  • Хана, шал, хаалга, дээвэр ус, цас чийг нэвтэрдэггүй байх
  • Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх
  • Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх
  • Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх
  • 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх
  • Камержуулалд, агааржуулалтын системтэй байх
  • Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх
  • Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх
  • Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалд болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх

Оролцогч дараах баримт бичгийг ирүүлнэ:

  • Түрээслүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн албан бичиг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуй нэгж, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл ирүүлэх