Үндэсний их баяр наадмын  шагайн харваанд Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг түрүүллээ

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам үндэсний шагайн харваа өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн төрөлд 74 багийн 592 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

  • Тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын мэргэн Гончигдоржийн Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг шалгарлаа.
  • Дэд  байрт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Баатарсүрэнгийн Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” ХХК-ийн баг шалгарав.
  • Гутгаар байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” баг шалгарлаа.