Дорнодын “Бичигтийн-Өндөр”-т гарсан хээрийн түймрийг унтраахаар зургаа дахь өдрөө ажиллаж байна

Дорнодын “Бичигтийн-Өндөр”-т гарсан хээрийн түймрийг унтраахаар зургаа дахь өдрөө ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газар гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулжээ.

Тус түймрийн дуудлагыг аравдугаар сарын 8-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллажээ. Одоогоор түймрийг бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 хүн, гурван автомашинтай ажиллаж байна.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө