Энэ сарын 8-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэр, Улиастай орчимд баавгай айлын гэр рүү дайрсны улмаас 40 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэй хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн.
55 настай эмэгтэйн тухайд, яаралтай хагалгаанд орж эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлснээр энгийн тасаг руу шилжсэн. Тэгвэл баавгайд бариулсан иргэний ар гэрээс өнөөдөр 11.30 цагт мэдээлэл хийхээр болжээ.