Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглахгүй

Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглахгүй

Боловсролын яамнаас энэ жил шинээр ашиглалтад орсон болон их засвар хийсэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны будгийн материал болон дотоод орчны агаараас улсын хэмжээнд сорьц авч, шинжилгээ хийжээ.

Шинжилгээний дүнгээр зарим сургууль, цэцэрлэгийн будгийн дээж болон дотоод орчны агаараас давтан шинжилгээ авч байгаа аж. Хэрэв будгийн материал болон дотоод орчны агаарт хар тугалга, бензол зэрэг хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нь эцэслэн тогтоогдвол будгийг бүрэн хуулж, дахин будах арга хэмжээ авах юм. Цаашид сургууль, цэцэрлэгийн их засвар болон будгийн ажлыг жил бүрийн наймдугаар сарын 1-нээс өмнө бүрэн дуусгаж, шаардлагыг чанд мөрдүүлэхээр төлөвлөжээ.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө