Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.10.12/ 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уг ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын ажиллагаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
ВИДЕО:
Өнөөдөр Хоолтын давааны замд болсон аймшигт ослын бодит бичлэг гэнэ
— Guaa (@guanomion) October 12, 2026
Үхэл рүүгээ юунд яарна вэ🙏🙏🙏 pic.twitter.com/1LkbUOfNHt