Индонезид түймэрийн улмаас 300 гаруй байшин шатаж, 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Индонезид түймэрийн улмаас 300 гаруй байшин шатаж, 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Индонез улсын Банка-Белитунг мужид гарсан ой, хээрийн түймэр хүн ам шигүү суурьшсан бүс рүү тархсаны улмаас 300 гаруй байшин шатаж, 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар орон нутгийн гамшгийн удирдлагын газар мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, Банка арлын өмнөд хэсгийн Серданг тосгонд бямба гарагийн үдээс хойш дэгдсэн түймэр ням гарагийн орой хүртэл үргэлжилсэн байна. Индонез улс сүүлийн 11 жилд тохиогоогүй хүчтэй ой, хээрийн түймэртэй тэмцэж байгаа бөгөөд түймэр гол төлөв Суматра, Борнео арлуудад гарчээ. Энэ онд гарсан түймрийн улмаас олон зуун байшин шатсан анхны тохиолдол нь энэ болж байна. Хүчтэй салхины улмаас түймэр суурьшлын бүс рүү тархаж, нийт 305 байшин бүрэн шатсан гэж орон нутгийн гамшигтай тэмцэх газраас мэдээлжээ.

Түймэрт хоёр мянга орчим хүн өртөж, 500 орчим хүнийг ойролцоох сургууль, сүмүүдэд түр нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд түймэр нийт 8.3 га талбайг хамарчээ. Хүчтэй салхи, түймэрт шатсан газар нутгийн нөхцөл байдал, усны хомсдол, мөн суурьшлын бүсийн барилгуудын ихэнх нь модон хийцтэй байсан зэрэг нь гал унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байна.