ВИДЕО: Монгол, Хятадын хилийн бүсэд дэгдсэн хээрийн түймрийг унтраахаар ӨМӨЗО-ны хоёр мянга гаруй алба хаагч дайчлагдаад байна гэжээ

ВИДЕО: Монгол, Хятадын хилийн бүсэд дэгдсэн хээрийн түймрийг унтраахаар ӨМӨЗО-ны хоёр мянга гаруй алба хаагч дайчлагдаад байна гэжээ

Энэ сарын 9-ний өдрийн 13:00 цагийн орчимд Монгол Улсын зүүн хилийн бүсэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Дун Үжимчин хошуутай хил залгаа, Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарсан.  

ВИДЕО: 

Гал түймэр богино хугацаанд хяналтаас гарч, Шилийнгол болон Хянган аймгийн хилийн зурвас руу маш хурдтай тархсан байна. Хятадын Бээжингийн Дэлхийн цаг уурын төвийн аравдугаар сарын 12-ны тайланд дурдсанаар, “Фэнъюнь-4С” хиймэл дагуулын ажиглалтаар хилийн дагуу хэд хэдэн түймрийн голомт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түймэрт өртсөн байж болзошгүй нийт талбай таван мянга гаруй хавтгай дөрвөлжин километрт хүрээд байна.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээллээр “Гал хилийн зурваст тулж ирсэн ч БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн ороогүй. Гэхдээ  Өвөр Монголын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, гал түймэр унтраах хөдөлгөөнт анги болон орон нутгийн мэргэжлийн хоёр мянга гаруй хүнийг дайчлан хилийн дагуу хэсэгчлэн байрлуулж, тусгай техник хэрэгсэлтэйгээр эргүүл хийн тогтоон барих ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.

Одоогоор түймрийн яг юунаас болж гарсан анхны шалтгаан (иргэдийн санамсар болгоомжгүй байдал уу, эсвэл байгалийн хүчин зүйл үү гэдэг) албан ёсоор эцэслэн тогтоогдоогүй, шалгалтын шатанд байгаа бөгөөд аравдугаар сарын 12–15-ны өдрүүдэд хилийн дагуу хуурай, хүчтэй салхитай цаг агаар үргэлжлэх тул гал дахин сэргэж, хил дамнах эрсдэл өндөр байна.