ВИДЕО: Гватемалд нас барсан гэж андуурагдсан 15 настай охин оршуулах ёслолын үеэр ухаан оржээ

ВИДЕО: Гватемалд нас барсан гэж андуурагдсан 15 настай охин оршуулах ёслолын үеэр ухаан оржээ

Гватемал улсад 15 настай Юлейди Иксотойак гэж нэртэй охиныг нас барсан гэж үзэн оршуулах ёслол хийж байх үед тэрээр ухаан орсон хэрэг гарчээ. Уг үйл явдал энэ сарын 10 /2026.10.01/-ны өдөр Гватемалын Киче мужийн Сакуапулас хотын Эль Хокоте сууринд болсон байна.

ВИДЕО: 

Охины эцэг Абрахам Иксотойакийн ярьснаар, "Юлейди Иксотойак эмнэлэгт хүргүүлэх замдаа ухаан алдсан аж. Эцэг нь охиноо амьсгалахгүй, судасны цохилт нь мэдрэгдэхгүй байна гэж үзсэн тул авс худалдан авч, гэртээ авчирчээ." Товчхондоо, охиныг эмнэлгийн байгууллагаар үзүүлж, нас барсныг нь албан ёсоор баталгаажуулаагүй байна. Ингээд гэр бүлийнхэн нь түүнийг нас барсан гэж итгэн салах ёс гүйцэтгэх ёслол зохион байгуулжээ.

Харин ойролцоогоор найман цагийн дараа ёслолд оролцож байсан хүмүүс авсан доторх охиныг хөдөлж байгааг анзаарсан байна. Улмаар түүнд яаралтай тусламж үзүүлжээ.

Гаднын хэвлэлүүдийн мэдээлснээр, "Юлейди Иксотойак охины бие нь сайжирч байгаа аж. Харин түүнийг анх ухаан алдахад хүргэсэн шалтгаан болон биеийн байдлынх нь талаар эмнэлгийн дэлгэрэнгүй дүгнэлт нийтэд ил болоогүй байна" гэжээ.