Г.Уянга нарыг Б.Баатартай холбоотойгоор бус "Номын баяр"-ыг бусниулсан, бусдын биед халдсан хэмээн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Г.Уянга нарыг Б.Баатартай холбоотойгоор бус "Номын баяр"-ыг бусниулсан, бусдын биед халдсан хэмээн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Найруулагч Б.Баатарыг "хүмүүсийг үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан" гэж яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа. Харин Б.Баатарыг яллагдагчаар татан цагдан хорих гэж буй талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга анх мэдээлж, ажлын байран дээрээс нь лайв хийж, мэдээлэл түгээж байсан.

ВИДЕО: 

Тэрбээр энэхүү мэдээллийнхээ дараа "Манай МОНГСОЦ нийгэмд болдог юм болдгоороо болж Сүхбаатар дүүргийн прокурор Н.Уранбайгалийн саналаар надад зөрчлийн хэрэг нээжээ. Манай цагдаа, прокурор бахадмаар маш шуурхай ажиллаж байна шүү! Уг нь би өмчөө булаалгаж, дээрэмдүүлж хохирсон. Гэтэл би гэмтэн болов. Сайхөөн, бид үнэхээр сонирхолтой нийгэмд адал явдалтай амьдарч байна шүү. Одоо удахгүй миний фб пэйжийг хаах байх, үгүйдээ л хязгаарлана. Тэгээд намайг 101-р өрөө рүү авч явах байх. Хүмүүст үнэнийг хэлдэг хүмүүсийг тэгж шийтгэдэг. 1984 биш шүү 2026" гэх мэдээллийг нийтэлж байсан. Харин түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Г.Уянгыг найруулагч Б.Баатартай холбоотой мэдээллийг түгээсэн учир түүнийг шалгаж, зөрчлийн хэрэг нээсэн үү гэх хардлага төрж, уг асуудал анхаарал татаж байв. 

Тэгвэл Г.Уянга нарыг "Номын баяр"-ын үеэр зөвшөөрлийн зорилгоос өөр үйл ажиллагаа буюу жагсаал цуглааны шинжтэй үйл ажиллагаа явуулсан, тус арга хэмжээг зохион байгуулж байсан иргэний биед халдсан, "Номын баяр"-ын арга хэмжээг бусниулсан зэрэг хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. 

Тодруулбал, Намрын 40 дэх удаагийн "Номын баяр" өнгөрсөн есдүгээр сарын 18-20-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон. Энэ үеэр "Номын баяр"-т оролцоно хэмээсэн Г.Уянга, Г.Баасан нарын нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Н.Учрал нарын зургийг ашиглаж, эсэргүүцлийн тэмцэл өрнүүлсэн байдаг бөгөөд тэд энэ талаарх мэдээллээ ч цахим сүлжээгээр түгээж байсан юм. 

Ингэхдээ Г.Уянга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зургийг ашиглаж эсэргүүцлээ илэрхийлж буй талаараа иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зураг, хэлсэн үгийг хараад ингэж хэлсэн юм уу хэмээгээд "Бидний хүсэж байснаас өөр үр дүн үзүүлж эхэлсэн" гэдгийг тодотгосон байдаг. 

Мөн дээрх нэр бүхий хүмүүс нь тус "Номын баяр"-т оролцож байсан иргэний биед халдсан үйлдэл гаргасан аж. Тиймээс эдгээртэй холбоотойгоор Г.Уянга, Г.Баасан нарыг Зөрчлийн хэргээр шалгаж байгаа аж.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө