Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалыг одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 оны есдүгээр сард /2023.09.13/ Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас суллаж байсан.
Гэсэн ч прокуророос "Б.Махбалыг магадланд орох хугацаа нь болоогүй байхад түүнийг магадланд оруулж, суллах захирамж гаргасан" хэмээн эсэргүүцэж, улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад анхан шатны шүүх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлгүй" гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.
Тэгвэл Б.Махбал нь өнгөрсөн есдүгээр сард /2026.09/ суллагдсан байна. Тодруулбал, тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгэгдсэн ялыг биеэр бүрэн эдлээд суллагджээ.