Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Улсын арслан Э.Оюунболд Аймгийн арслан Ш.Отгонтөгсөд уналаа. Улмаар Ш.Отгонтөгс Улсын начин цолны болзол хангаад байна.
