Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай баг ахмадын шагайн харваанд тэргүүллээ

Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай баг ахмадын шагайн харваанд тэргүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам үндэсний шагайн харвааны ахмадын төрөл өндөрлөлөө.

Шагайн харвааны ахмадын төрөлд 24 багийн 192 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Давдын Хүрэлсүх ахлагчтай "Ай Транс" ХХК-ийн баг

2. Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Аймгийн гоц мэргэн Аюушийн Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" баг

3. Баянхонгор аймгийн Жаргалант харьяат Аймгийн гоц мэргэн Должингийн Гэндэнпил ахлагчтай "Хайрхан-Өндөр" баг шалгарлаа.