Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морьдын өнөөдрийн уралдаан соёолон насаар эхэллээ. Улсын их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд 363 соёолон бүртгүүлж, 195 соёолон мордсон.
- Ховд аймгийн Мянгат сумын харьяат УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан, Монгол улсын манлай уяач З.Мэндсайханы хул
- Хэнтий аймгийн Норовлин сумын харьяа Н.Мөнхийн бор
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяа ААУ Б.Баярмагнайгийн бор
ВИДЕО: