Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна

"Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2025.07.12/ хөтөлбөрийг хүргэж байна. 

07:00 - 11:00 цагт: Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

08:00 - 11:00 цагт: Үндэсний шагайн харвааны насанд  хүрэгчид, ахмад, өсвөрийн багийн  шигшээ дөрвөн багийн тоглолт /Шагайн харвааны төв асар/

08:00 - 12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбай/

09:00 - 11:00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

09:00 - 10:30 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

10:00 - 14:00 цагт: “Соёлын наадам” /Хүй долоон худаг/

11:00 - 12:30 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:00 - 12:00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12:00 - 12:30 цагт: Шагналт 4-8 дугаар байрт шалгарсан баг  харваачдад шагнал гардуулах /Шагайн харвааны төв асар/

12:00 - 14:00 цагт: Дааганы уралдаан /Хүй долоон худаг/

12:00 - 14:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбай/

12:00 - 13:00 цагт: “Хөхүүрийн айраг” арга хэмжээний шилдгүүдэд шагнал гардуулах /Хүй долоон худаг/

12:30 - 13:00 цагт: Түрүү, үзүүр болон гуравдугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал  гардуулах /Шагайн харвааны төв асар/

13:00 - 14:30 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

13:30 - 15:00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:10 - 15:00 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах 16  харваачийн шигшээ харваа /Сурын талбай/

14:30 - 16:00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:30 - 15:30 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

15:10 - 15:30  цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын  харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

16:00 - 17:00 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

16:00 - 17:00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн  даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:00 - 18:00 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж,  шагнал гардуулна. Монгол Улсын  Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хурдан  морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:00 - 17:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улсын начин", "Улсын харцага" цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг  гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:30 - 18:00 цагт: Дархан аваргуудад хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

19:00 - 20:00 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

20:00 - 20:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улсын заан” цолны болзол биелүүлсэн бөхчүүдэд цолны үнэмлэх,  энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

20:30 - 21:30 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:30 - 21:50 цагт: Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:50 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын арга  хэмжээ /Төв цэнгэлдэх хүрээлэн/

- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ.

- Хаалтын тоглолт (Тусгай хөтөлбөрөөр)

- Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол