"Хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгах"-ыг үүрэг болголоо

"Хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгах"-ыг үүрэг болголоо

Автомашин, мотоциклийн бүдүүн яндангаас гарах хэт чанга дуу чимээнээс үүдэлтэй иргэдийн гомдол, мэдээлэл 2022 онд 88, 2023 онд 167, 2024 онд 224, он гарсаар 101 бүртгэгджээ.

Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн тав тухыг алдагдуулсан, айдас түгшүүр үүсгэх нөхцөл бүрдүүлсэн, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль орчмын бүсэд шөнийн цагаар хэт чанга дуут дохио ашигласан, бүдүүн ядан дуугаргаж давхидаг үйлдлийг таслан зогсоох, автомашины техникийн хяналтын үзлэгт яндангийн дуу чимээний стандартыг мөрдүүлэх, мэдээллийн хэрэгслээр олон нийтийг соён гэгээрүүлэх, авто машины болон мотоциклийн зөв хэрэглээг сурталчлах шаардлагатайг онцоллоо.