Говь-Алтай аймагт гарсан малын гоц халдварт “Годрон” өвчний гарсны улмаас энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 13 мянга 890 ямаа устгалд оруулжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Цогт сумын 27 өрхийн 11 мянга 891, Дэлгэр сумын 5 өрхийн 1 мянга 999, нийт 13 мянга 890 ямааг устгалд оруулаад байна.
