Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Монголын шувуу хамгаалах төвтэй хамтран Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд хонин тоодгийн намрын судалгааг 2026 оны аравдугаар сарын 1-9-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Энэхүү тариан талбай нь Монгол орны баруун бүсийн нүүдлийн шувуудын хувьд чухал газар нутаг бөгөөд хонин тоодог, хархираа тогоруу, бор галуу, хондон ангир зэрэг шувууд намрын нүүдлийн үеэрээ бууж амардаг газар юм. Судалгааны үеэр 130 орчим бодгаль хонин тоодог, 4500 орчим бодгаль хархираа тогоруу тоолж бүртгэн, 10 бодгаль хонин тоодгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор сансрын дамжуулагч суурилуулжээ.
