"Налайх-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгаж 23 цаг хүртэл явахаар болжээ

"Налайх-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгаж 23 цаг хүртэл явахаар болжээ

Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлжээ. Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад буухаар зохицуулалт хийжээ.