Оросуудын шахаж буй "ТЭЦ-III" ын шинэчлэлд гэх 1.3 тэрбум еврог Монголчууд нийтээрээ цахилгаан, дулааны үнээ 30-80 хувиар нэмүүлж төлж магадгүй

Оросуудын шахаж буй "ТЭЦ-III" ын шинэчлэлд гэх 1.3 тэрбум еврог Монголчууд нийтээрээ цахилгаан, дулааны үнээ 30-80 хувиар нэмүүлж төлж магадгүй

Манай улс тог цахилгаан, бензин шатахууны хувьд хойд хөршөөс шууд хамааралтай байж ирсэн бөгөөд дулааны асуудлыг ч хүртэл ОХУ-аас хамааралтай байлгах бодлогыг тус улс эртнээс баримталж ирсэн байдаг. Жил бүр Монголчууд тог цахилгаанаа тасдуулах вий гэх айдастай өвлийг давдаг бол өнгөрсөн жил хэд хэдэн удаа дүн өвлийн хүйтнээр шатахуунаар тасалдсан.

Харин энэ жил дулаан алдаж, хот даяараа хөлдөж магадгүй нөхцөл байдал үүссэн талаар албаныхан мэдээлж буй. Иймд төр засаг өнгөрсөн олон жилийн алдаагаа нуух гэж “эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх цаг болсон” гэх гоё үгээр далдлаад цахилгаан, дулааны үнийг 30-80 хувиар нэмж байгаа юм.

-ТЭЦ-3 СТАНЦАД ЗӨВХӨН ОРОСООС ОРУУЛЖ ИРЭХ БОЛОМЖТОЙ ХАМГИЙН ХУУЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЭР ЭРТНЭЭС ШАХДАГ БАЙЖЭЭ-

Дулааны гуравдугаар цахилгаан станц нь 1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотод дулаанаа түгээж эхэлсэн байдаг бөгөөд ашиглалтанд ороод 50 гаруй жилийн нүүрийг үзэж буй. Мөн Оросын хуучны технолгийн дагуу баригдсан учраас Оросуудаас өөр улсаар өргөтгөлийг нь хийлгэж болохгүй байна гэх тайлбарыг албаныхан өгдөг. Гэвч угтаа бусад оронд ашигладаггүй Оросын хуучны технологийг монголд ашигласан учраас өөр улсад үйлдвэрлэдэггүй байна. Үйлдвэрлэдэг байлаа ч зураг төслийг нь Оросоос манай талд өгдөггүй гэнэ.

Өөрөөр хэлбэл хуучирсан Оросын технологийг засах сэлбэх, өргөтгөх ажлыг зөвхөн оросууд л гүйцэтгэнэ гэсэн үг. Бараа материалыг нь ч хүртэл зөвхөн Оросуудаас өндөр үнээр авахаас өөр ямар ч гарц байхгүй.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад айлчлал хийхдээ “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг,  төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг байгуулсан.

Уг төслийг ОХУ-ын “Интер PAO Экспорт” компанитай хамтарч хэрэгжүүлэх бөгөөд 1 тэрбум 326 сая еврогоор гүйцэтгүүлэхээр туссан байна. Гэвч энэ нь зах зээлийн ханшаас хэт өндөр үнэ бөгөөд шинэ Цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр ийнхүү ОХУ-ын компаниар засвар хийлгэх гэж байгаа нь хойд хөршийн нөлөө, тулган шаардлага байна гэдгийг зарим улс төрчид төдийгүй мэргэжилтнүүд хэлж буй.  Өөрөөр хэлбэл Оросоос техник авах 1.3 тэрбум евро буюу 5 их наяд төгрөг хуучин ТЭЦ-3-ийг засах байтугай шинээр ТЭЦ-4 шиг хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой юм.

-АНУ МАНАЙ УЛСЫН ТОГ ЦАХИЛГААНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХ БОЛОМЖТОЙ ГЭДГЭЭ УДАА ДАРАА ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА-

Монгол Улс тог цахилгааны хувьд хойд хөршийн хамаарлаас гарах боломжтой. Тэр боломжуудын нэг нь АНУ. Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ АНУ-ын тал илэрхийлсэн байдаг.

Цагаан ордны мэдээлэлд, “АНУ-ын зүгээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжих замаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв” гэжээ.

Түүнчлэн манай улсад эрчим хүч, төмөр зам, шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай явж ирсэнд олон гаднын хүчин зүйлс нөлөөлж байсан юм. Тодруулбал, “Оросын тагнуул Е.А.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар нь монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан” гэх мэдээлэл Германы Nosvox.com сайт дээр гарч байсан удаатай.

Мөн Сэргээгдэх эрчим хүч гэдэгт “Усан цахилгаан станц”, “Нарны эрчим хүч”, “Салхины эрчим хүч”, “Газрын гүний дулааны энерги”, “Биомассын эрчим хүч” зэрэг багтдаг. Харин манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг АНУ дэмжинэ гэдэг нь хоосон амлалт биш. Тодруулбал, АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний олон компаниуд дэлхийд тэргүүлж байна. Түүнчлэн АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний шилдэг найман компанид, 1-д NextEra Energy, 2-д Green Mountain Energy, 3-д TPI Composites, 4-д Renewable Energy Croup, 5-д Clearway Energy, 6-д First Solar Inc, 7-д PlanEt, 8-д Tesla компаниуд багтдаг. Энэ утгаараа бид олон жил яригдаж буй “Эгийн гол”, “Эрдэнэбүрэн”  зэрэг усан цахилгаан станцын төслүүдээ АНУ-ын компаниудтай хамтарч хэрэгжүүлэх боломж ч харагдаж байгаа юм.

-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ, СӨРӨГ ХҮЧНИЙ АМЫГ БАРЬСАН ТУЛ ЭНЭ АСУУДАЛД ДУУ ХООЛОЙГОО ИЛЭРХИЙЛЭХ СӨРӨГ ХҮЧИН БАЙСАНГҮЙ-

Түүнчлэн Монгол Улсад тог цахилгааны асуудал яригдаж эхэлмэгч АНУ-аас манай улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган нэгэн мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхимын хуралдаан дээр “АНУ нь Монголын эрчим хүчний системийн өөрчлөлтөд туслахад бэлэн байна" хэмээн мэдээлж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монголд олон талын туслалцаа үзүүлэхаэд АНУ бэлэн" гэх мэдээллийг нийтэлжээ. Иймд Монгол Улс тог цахилгааны хувьд Орос Улсаас шууд хамааралтай биш болж, гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх боломж байна.

Гэвч Монгол Улс эрчим хүчний салбартаа реформ хийж, цахилгааны үнээ нэмэх талаар мэдэгдлийг өнгөрөгч долоо хоногийн Засгийн хуралдаанаар хэлэлцэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр эсэргүүцэн дуугарах сөрөг хүчин байсангүй. Сөрөг хүчин байх ёстой АН, ХҮН намынхан нь хэвлэлийн хурал хийж, эрчим хүчний реформ хийнэ гэх.

Энэ жилийн сонгуулиар анх удаа 126 гишүүн парламентад сонгогдож, МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засаг гэх нэрээр сөрөг хүчний амыг барих нэг арга байсан нь эрчим хүчний үнийг нэмнэ гэх асуудал дээр илхнээ харагдаж буй. Гэвч манай улс паралментийн засаглалтай орон. Цахилгааны асуудлыг Засгийн газар бус парламентад хэлэлцүүлэх нь зүйд нийцнэ. 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө