Хамас бүлэглэл тэдний барьцаанд байсан Израилийн бүх амьд хүмүүсийг сулласнаа мэдэгджээ

Хамас бүлэглэл тэдний барьцаанд байсан Израилийн бүх амьд хүмүүсийг сулласнаа мэдэгджээ

Израилийн болон олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, өнөөдөр /2025.10.13/ Хамас бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн бүх амьд хүмүүсийг сулласнаа мэдэгдсэн байна. Харин барьцаанд байхдаа амиа алдсан хүмүүсийн цогцсыг удахгүй Израильд хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал, Хамас бүлэглэл Израилийн амьд 20 иргэнийг суллаж, 28 барьцааны хүний шарилыг даваа гараг гэхэд хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа аж.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын онгоц Израйль болон Хамасын хоорондох дайныг зогсоох төлөвлөгөөний дагуу барьцаалагдсан эхний долоон хүнийг суллах үеэр Израилийн Бен Гуриран нисэх онгоцны буудалд газардсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Д.Трампыг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний эхнэр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф, Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер болон түүний эхнэр, Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нар угтан авсан байна. 

Эх сурвалж: BBC