С.Жавхлан: Ц.Сандаг-Очир улаан цайм нэг талыг барьж ажиллаж буй нь их эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна

С.Жавхлан: Ц.Сандаг-Очир улаан цайм нэг талыг барьж ажиллаж буй нь их эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өнгөрсөн баасан гарагийн /2025.10.10/ ирцээрээ эхэлсэн ч тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан " Би  юу ч ойлгосонгүй. Байнгын хорооны даргаас асуух хэрэгтэй. Маш харамсалтай зүйл болж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт өндөр ирцтэйгээр хуралдаж байгаад түр завсарласан. Өөрөөр хэлбэл, баасан гарагийн ирцээрээ хуралдах бүрэн боломжтой. 30 гишүүнээс 22 нь ирсэн, бараг 70 гаруй хувьтай байсан. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа. 10 гишүүн үг хэлэх процесс үлдсэн. Би хамгийн эхэнд үг хэлэх байгаад хугацаандаа орсон. Мөн миний ард үг хэлэх гишүүд орж ирээд сууж байсан. Хурлыг хуралдуулах боломжтой байсан учир хурлыг үргэлжлүүлэх саналыг тавьсан. Гэтэл саналыг хүлээж авсангүй. Байнгын хорооны дарга шууд хойшлуулчихлаа. Ирцэнд байгаа гишүүд эзгүй учир санал хураах боломжгүй байна гэсэн. Дэгийн тухай хуулиар ирцэнд орчхоод байхгүй бол эсрэг санал өгснөөр бүртгэгдээд явдаг. Ийм шалтгаанаар хойшлуулж байгаа нь тодорхойгүй байдлыг үүсгэж дэгийг зөрчлөө. Дэгийг зөрчиж байвал Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Хурал даргалж буй хүн улаан цайм нэг талыг барьж ажиллаж буй нь их эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна" гэлээ. 

ВИДЕО: