Увс аймгийн засаг дарга С.Батжаргал 2030 он хүртэл "Мянгат малчин" цол олгохгүй байх захирамж гаргажээ.
Тэрбээр энэ тухай “Бид тоонд биш чанарт анхаарах цаг болсон. Увс аймаг 2030 он хүртэл мянгат малчин цол олгохгүй. Харин “Улсын сайн малчин”-ны шагналд тодорхойлолт нь ирсэн айл өрх 700 дээш тооны малтай бол хүсэлтийг нь аймгаас шууд буцаана. Яагаад гэвэл чанарт биш тоонд анхаарсан хүн байна гэж үзнэ. Мөн 500 дээш малтай айл өрхийг аймгийн аварга малчин болгохгүй. Гол шалгаруулалтыг нэг малаас гарч байгаа мах, сүү, ноолуур зэргээр үнэлж тооцно” гэжээ.