СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэмээ мөргөсөн ослын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэмээ мөргөсөн ослын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Цахим сүлжээнд жолооч тэмээн мөргөж, осолдсон талаарх зураг бүхий мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл тус ослын талаар хуулийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр "Ховд аймгаас тус аймгийн Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан автомашин тэмээ мөргөж, онхолдсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. Ослын улмаас 3 хүн гэмтэж, 2 хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Иймд жолооч нарыг холын замд зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.